Э.Энхбат агсныг сүүлчийн замд нь үдлээ
Монгол Улсын Өсөх идэр, Өрнөн дэлгэрэх, Улам нэмэх начин Эрдэнэбилэгийн Энхбатыг сүүлчийн замд нь үдэх салах ёслол өнөө өглөө Спортын төв ордонд боллоо. Түүнийг сүүлчийн замд нь үдэхээр гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд нь цугларсан юм.
Хэргийг нэхэн санавал, тэрбээр, өөрийн найз Олимпын аварга Н.Түвшинбаярт өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-нд зодуулж, улмаар БНСУ-ыг зорьж эмчүүлж байсан. Харамсалтай нь энэ сарын 18-нд эх орондоо ирж "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад арванхоёрдугаар сарын 24-нд таалал төгссөн юм.
Гэр бүл,төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ