Н.Тавинбэх: Тавдугаар сарын 31 хүртэл цахилгааны төлбөрийг хөнгөлнө
2021-12-31

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

 

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар нийт хүн амын 69.7  хувь нь I тунд, 66.5 II тунд хамрагдсан байна.

 

Өнөөдрийн байдлаар 122 улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдлээ. Монгол Улс хилийн тандалт тусгаарлалтын арга хэмжээ авч байгаа.

 

Коронавируст халдварын омикрон халдвар дотоодоод тархахаас хамгаалж,5.6 тэрбум төгрөг, Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь ачааг татан авахад зориулан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах шийдвэр гаргалаа.

 

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

 

-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд айл өрх ААН байгууллагын хэрэглэсэн цахилгаан дулааны эрчим хүч , хог усны төлбөрийг бүрэн Засгийн газраас даахаар шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хугацаа өнөөдрөөр тасалбар болж байна.

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өрхийн цахилгааны хөнгөлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
h:
huts songuuli duussan
2021-12-31
h:
huts songuuli duussan
2021-12-31
зочин:
Сайдаа 1квт цахилгааний үнэ 3500 болно гэх юм үнэн үү
2021-12-31
Дулаан усны мөнгө яагаад хөнгөлөхгүй байгаа юм болоо? Нэг бол цалин тэтгэврээ нэмээчээ. Тэхгүй бол бүх хүнс бараа бүтээгдэхүүн хэдэн арав дахин нэмэгдсэн. Ард түмний амьдрал маш хэцүү байнаа.
2021-12-31
Зочин:
Дулаан усыг яагаад толохгуй бгаа юм бол доо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй шуу дээ
2021-12-31