Ши Жинпинь: Хятад улс гайхалтай Олимпыг зохион байгуулна
2022-01-01

БНХАУ-ын дарга Ши Жинпинь шинэ жилийн баярыг тохиолдуулан ард түмэндээ мэндчилгээ илгээлээ. Тэрбээр энэ мэндчилгээндээ уйгагүй хөдөлмөрлөх, цаг үеийн дуудлагыг дагах, ард түмний итгэлийг хөсөрдүүлэхгүй байхаас өөр түүхэн зорилт байхгүй гэж онцолсон байна. 

Түүнчлэн 2022 онд дэлхий дахинд "гайхалтай Бээжингийн өвлийн олимпыг харуулахын тулд" Хятадын эрх баригчид бүхий л хүчин чармайлтаа дайчилна хэмээн онцолжээ.

 

"Дэлхий дахинд гайхалтай Олимпыг үзүүлэхийн тулд бид бүхий л хүчин чадлаа дайчилна" хэмээн тэрбээр онцлоод, "дэлхийн дахин хүлээж байхад Хятад улс бэлдэх ёстой" хэмээн мэдэгдсэн байна. Мөн энэ олимпод аль болох их хүн оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Өвлийн олимп 

 

2022 оны Өвлийн олимп Хятадын Бээжин хотод болох юм. Бээжин хот нь Зун, Өвлийн олимпыг хүлээн авсан дэлхийн анхны хотод тооцогдож байна.

 

Бээжин-2022 олимп хоёрдугаар сарын дөрөвний өдөр буюу 34 өдрийн дараа нээлтээ хийх юм. Энэ олимпод дэлхийн 95 орны 4000 гаруй тамирчин оролцоно. Эдгээр тамирчид спортын долоон төрлөөр 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 

 

Улмаар Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хаалтаа хийснээр Бээжин хот дараагийн арга хэмжээ болох Паралимпийн наадамд бэлдэнэ. 2022 оны Паралимпийн наадам гуравдугаар сарын дөрөвнөөс 13-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм. 

 

Олимпыг бойкотолосон нь 

Ийнхүү хоёрдугаар сард нээлтээ хийх Өвлийн олимпыг  барууны зарим орон дипломатаар бойкотлож байгаа юм. Бойкотлох болсон шалтгаан нь Хятад дахь хүний эрхийн асуудалтай холбоотой.

 

Барууны орнууд үндэсний цөөнхүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг геноцид үйлддэг, хүний эрхийг ноцтойгоор зөрчин албадан хөдөлмөр эрхлүүлж, засан хүмүүжүүлэх газарт хүчээр хорьдог гэсэн хүний эрхийн байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэн Хятадын эрх баригчдыг буруутгадаг бөгөөд тухай бүрт БНХАУ үүнийг няцааж байсан юм. 

 

Улмаар Бээжинд Олимп зохион байгуулагдах тов гарч эхэлснээс хойш л хүний эрхийг хамгаалагчид Өвлийн олимпыг бойкотлохыг уриалж, шаардсаар ирсэн. Тухайлбал, Грект олимпын бамбар асаах ёслол болох үеэр Төвдийг дэмжигчид хүний эрхийг зөрчихөө зогсоохыг Хятадаас шаардан, жагсаал цуглаан зохион байгуулж байв. 

 

Улмаар Барууны орнууд удирдлагын төвшиндөө олимпыг бойкотлохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байсан юм. Улмаар хамгийн түрүүнд АНУ Бээжинд болох Өвлийн олимп, паралимпийн наадам руу албаны этгээдүүдээ илгээхгүй гэсэн шийдвэрийг 12 дугаар сарын зургааны өдөр гаргаж байлаа. Үүний араас бусад орнууд ч нэгдэж эхэлсэн.  Тэр дуундаа Австрали, Канад улс дипломат бойкотод нэгдсэн бол Япон улс засгийн газрын төлөөллөө Бээжин рүү илгээхгүй байхаар шийдсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
ГХЯ гэж урагшгүй юмнууд Хятадын учрыг олоод алтан хөрш гэж онгироож байгаад ч болтугай хил нээлгүүлээд иргэддээ олимп үзүүлэхгүй эргүүнүүд
2022-01-02
Ард түмэн:
Хилээ нээ сдаө
2022-01-01