Мусульманчууд Бээжингийн олимпыг бойкотлохыг уриалжээ
2022-01-03

Мусальманчуудыг нэгтгэдэг төрийн бус байгууллага болох Олон улсын имамын зөвлөл исламын шашинтнуудыг Бээжингийн өвлийн олимпыг зорихыг хоригложээ. Энэ нь Хятадад амьдарч буй мусульман уйгуруудыг хавчин шахдагтай холбоотой гэж зөвлөлийн мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

Зөвлөлийн мэдэгдэлд Олимпод оролцох, үзэхээр очих нь "уйгуруудыг үй олноор хөнөөж, угсаатны цэвэрлэгээ хийж буй дарангуйлагч дэглэмийн ашиг сонирхолд шууд үйлчилсэн хэрэг болно" хэмээн онцолсон байна.

 

Энд дуулгахад, ирэх сард Бээжин хотноо болох Өвлийн олимпыг АНУ, Австрали, Британи зэрэг орнууд дипломатаар бойкотлохоор болсон. Ингэснээр эдгээр улс орнуудын албаны этгээдүүд Олимпын наадамд очихгүй, гэхдээ тамирчид нь тэмцээндээ оролцох  юм.

 

Ийнхүү дипломатаар бойкотлохоор болсон нь Шинжааны уйгуруудын эрх ноцтой зөрчигдөж байна гэж барууны орнууд үзсэнтэй холбоотой. Шинжаанд сая гаруй уйгур амьдардаг бөгөөд тэднийг Хятадын эрх баригчид хүчээр лагерьт байлгаж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэж Европ, Америкийн хэвлэлүүд мэдээлдэг юм. Түүнчлэн, Шинжааны уйгуруудыг хүүхдүүддээ уламжлалт нэр өгөхийг хориглож, энэ шашинд хориотой байдаг гахайн мах идэх, согтууруулах ундаа уухыг албаддаг гэсэн мэдээлэл ч гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бүх дэлхий эсэргүүцээд бгааг харахад Хятад бусад улстай дээрэнгүй харьцдаг нь үнэн болоод явчихлаа. Ганц манай улс ч биш юм бна.
2022-01-03
зочин:
Хятадын хөрөнгө оруулалтыг бас бойткотлох хэрэгтэй.
2022-01-03
ZOCHIN:
ER N BOL GANTCHAN OLIMIIG L ULS TURJUULEHGUI BUGDEEREE NEGDDEG BAIH N ZUVSHUU....UUR BUSAD OLON ARGA HEMJEENUUDED BOL BOLJIINO.OLIMP BOL AUGAA IH HUMUUNII BIE BOLOOD ER ZORIG SETGELIIN SAIN SAIHNII ILERHIILEL YMSHUU...TEND SHASHIN ARIS UNGU ,BAYN YDUU BUGD TEGSH URSULDDUG BOLOHOOROO AGUU YMSHUU....
2022-01-03
ondoos:
tuvd ene 2 t ochij bodit baidaltai n taniltsmaar ym bn . suuliin jiluuded ded buttsees ehleed oron nutgiig hugjuulehed ih l hurugu zartsuulsan baidag bn. harin salantusgaarlah etgeeduud n deerhi uls oronuudiin turhilaltaar amidarch baidag bololtoi ym shig bnlee . Hytadiin zah zeeleer ES n yvj baidag Avstralid bol busdiig dagan sagsuurah bl hohiroltoi sanagdaj bndaa.
2022-01-03
Зочин:
Шинжанд 1 сая биш 10 сая уйгарууд амьдардаг бгаа шүү
2022-01-03