Францад зургаагаас дээш насныхан амны хаалт зүүх журам үйлчилж эхэллээ
2022-01-03

Франц улсад 6-10 насны хүүхдүүд олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх журам нэгдүгээр сарын гуравны өдрөөс үйлчилж эхэлсэн байна. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийг хүртэл Францын олон нийтийн газарт 11-ээс дээш насныхан л амны хаалт зүүх журам үйлчилж байсан аж. Харин өнөөдрөөс эхлэн зургаагаас дээш насныхан амны хаалт зүүх шаардлагатай болсон бөгөөд гагцхүү бүтээлч эсвэл спортын хичээлүүд дээр амны хаалтгүй байж болох гэнэ.

 

Энд дуулгахад, Франц дахь халдварын нөхцөл байдлыг шинжээчид "ноцтой" хэмээн үзэж байгаа юм. Францад хоногт 200 мянга гаруй халдварын тохиолдол илэрч байгаа бөгөөд энэ улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон шинэ оны мэндчилгээ хүргэхдээ ойрын долоо хоногууд нөхцөл байдал улам хүндэрнэ хэмээн иргэддээ анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин