Хятадаас болж дэлхий дахинд хүнсний үнэ нэмэгдэж болзошгүй

Хятад улс хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдан авсны улмаас хүнсний бүтээгдэхүүний зах зээлд хямрал нүүрлэж, үнэ өсөж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Известия мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс дэлхийн хүнсний нөөцийн тал орчим хувийг худалдан авсан байна. БНХАУ-ын агуулахуудад цагаан будааны дэлхийн нөөцийн 60 хувь, улаан буудайн 51 хувь, бууцайн буурцагны 30 гаруй хувь хадгалагдаж байгаа гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
Дотооддоо хүнсний бүтээгдэхүүний асар их нөөцийг бүрдүүлсэн гэдгийг Хятадын тал ч баталсан байна. 2020 онд гэхэд л БНХАУ хүнс худалдан авахад 98 тэрбум доллар зарцуулжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын дотоодын үйлдвэрлэл зогсонги байдалд орсон, хөрсний бохирдлын улмаас ургац бага авсантай холбоотой гэнэ. Түүнчлэн их хэмжээний хүнс худалдан авснаар худалдааны дайн, эрчим хүчний хямралаас үүдэлтэй сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой байж мэднэ гэж шинжээчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ