74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлд хүсэлт гаргах ЗААВАР
2022-01-03

 

Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цахимжуулах Нийслэлийн Засаг даргын A/987 тоот захирамж батлагдсантай холбогдуулан худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн мэдээ мэдээллийн ULAANBAATAR.mn цахим хуудасны ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ цэсэнд (https://service.ulaanbaatar.mn/home) хандаж мэдээллээ үнэн зөв бүртгүүлэн бүртгэлийн хуудас авснаар бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эхлүүлэх боломж бүрдэж байна.

 

Өмнө нь бизнес эрхлэгчид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа төрийн 5 байгууллагад хандан 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан уламжлалт тогтолцоог халсан. Дээрх үйлчилгээ эрхлэх бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйлээ Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн лавлах 1800-1200 утсанд холбогдон авна уу.

 

 

Shuud.mn
Сонин хачин