Коронавирусийн өөр нэг шинэ штамм Францад илэрчээ
2022-01-04

Францын Марсель хотод коронавирусийн өөр нэг шинэ штамм илэрсэн талаар Австрийн Heute сонин мэдээлжээ. .

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн үл мэдэгдэх штаммыг Камерунаас Францад эргэн ирсэн жуулчнаас илрүүлсэн байна. Энэ хүнээс 12 хүн халдвар авсан гэж Heute сонин мэдээлжээ. Францын мэргэжилтнүүд энэ штаммыг Камерунд үүссэн гэж таамаглаж байгаа аж. 

 

Шинэ штаммыг В.1.640.02 гэж нэрлэсэн бөгөөд 46 мутацитай гэж Францын судлаачид мэдэгдсэн байна. Коронавирусийн омикрон штамм өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөд Африкт илрээд, одоо дэлхийн 110 гаруй оронд тархаж байгаа энэ үед дахин өөр штамм илэрсэн нь ихээхэн түгшүүр дагуулсан мэдээлэл хэдий ч энэхүү шинэ штаммын халдварлах чадварын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Вакцин л аврана даа, өөр тэрбум Христос, Будда, Муххамед байлаа ч хүнд туслаж чадахгүй, байхгүй юмнууд юу гэж хүнд туслх вэ дээ.Манайд Японуудын бэлэглэсэн Файзер вазцин дуусаад ахиж олдохгүй байгаа сурагтай. Уг нь улс 4-р тунгаа хийх сонирхолтой байсан, чаддаггүй
2022-01-04