Цэргийн бүртгэл маргаашаас эхэлнэ
2022-01-04

 

НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2022.01.05-2022.01.21-ныг дуустал зохион байгуулна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд болон цахим шинэчлэлийн хүрээнд e-mongolia систем ашиглан явуулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.

 

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах  мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж:

 

-Өнөөдрөөс “E-Mongolia” цахим үйлчилгээ үзүүлдэг төрийн нэгдсэн цонхонд Батлан хамгаалах яам нэгдэж байна. Цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэл. Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахим хэлбэрээр явуулах боломжийг харилцаа холбоо мэдээлэл технологийн газартайгаа хамтран өнөөдрөөс нээж байна. Өмнө цэргийн бүртгэлд иргэн өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан бол  “E-Mongolia” цахим үйлчилгээгээр бүртгүүлэх боломжтой боллоо.

 

Цаашид алба хаасан тухай лавлагаа зэрэг үйлчилгээнүүдийг  “E-Mongolia” цахим үйлчилгээнээс авах боломжтой болно.

 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт:

 

-Нэгдүгээр сарыг дуустал хугацаанд цэргийн бүртгэл эхэлнэ.  Энэ удаагийн цэрэг бүртгэлийн онцлог нь  “E-Mongolia” цахим үйлчилгээгээр бүртгүүлэх боломжтой. 18-55 насны иргэд цэрэгт алба хаах боломжтой.

 

Хэрэв интернетгүй орчинд байгаа бол Улаанбаатар хотын зургаан цэг, эсвэл хороонд дээрээ очиж бүртгэлээ хийлгэнэ. 

 

 

Цэргийн бүртгэл маргаашаас буюу нэгдүгээр сарын 05-наас нэгдүгээр сарын  21-нийг дуустал хугацаанд үргэлжилнэ. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Насны хязгаараа маш тодорхой хэлээчээ
2022-01-04