Хятадад сураггүй болсон, хулгайлагдсан 10 мянган хүүхдийг 2021 онд олжээ
2022-01-04

Хятадад жил бүр олон мянган хүүхэд ор сураггүй болж, хулгайлагддаг гэсэн мэдээлэл бий. Харин ийнхүү сураггүй болсон, хулгайлагдсан 10 мянга гаруй хүүхдийг өнгөрсөн онд олжээ. Энэ талаар БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам мэдээлснийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх аян эхлүүлснээс хойш Хятадын  цагдаагийнхан хүүхэд хулгайлахтай холбоотой 350 гаруй хэргийг илрүүлж, 890 сэжигтнийг баривчилжээ. Энэ нь 2016 оны тавдугаар сард Нийгмийн аюулгүй байдлын яамнаас нэвтрүүлсэн "Туаньюань" цахим сүлжээний үр дүн гэж холбогдох албаныхан мэдэгдсэн байна. 

 

Энэ сүлжээнд 25 апликейшн холбогдсон бөгөөд хүүхэд алга болсон нөхцөлд ойр орчмын хүмүүст хүүхэд алга болсон талаарх мэдээлэл апликейшнээр дамжин очдог аж. Түүнчлэн ажиглалтын камерын системд холбогдсон царай таних технологийн тусламжтайгаар ч жил бүр олон хүүхдийг олж байгаа талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин