Б.Энхбаяр: Байнгын хорооны тогтоолоор төмөр замын хулгайчийн хэргийг цайруулж байгаа юм уу
2022-01-04

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хороо өнөөдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаар мэдээлэл сонсох юм байна.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

 

Шинэ жилийн үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэж, тогтоол гаргасан байна. 2021 оны 12 дугаар сарын 28-ны 06 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн бие даан болох бусад этгээдтэй хамтран хөрөнгө оруулж, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг энэ тогтоолын нэг дэх заалтад тусгаснаар хязгаарлаж, тэдгээрийг тус компанийн борлуулалтын орлого болон гадаад, дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах зэрэг эдийн засгийн үр ашигтай нөхцөлөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай гэсэн байна. Энэ заалттай холбоотой асуудал байна.

 

Үндсэн хууль, төсвийн хууль ёсоор төрийн өмчийн өмчлөгч нь УИХ. Төсвийг УИХ баталдаг. Төрийн өмчийн компанийн засаглалын асуудал Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд багтдаг. Үндсэн хууль зөрчигдөж байна. Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэж байна. Энэ тогтоолын төсөлд УИХ-д өргөн баригдаагүй, гишүүдэд тараагдаагүй. Албан ёсоор өргөн барьж, гишүүдэд хоёр хоногийн өмнө тараах ёстой. Хэлэлцүүлгүүд дамжих ёстой. Хэлэлцүүлгийн үе шат явагдахгүй, Үйлдвэржилтийн байнгын хороон дээр тараагдаад, анхны хэлэлцүүлгээр баталж байна.

 

Бид төмөр замын асуудлыг олон жил ярьж байна. Төмөр замаа барьж чадаагүй нь манай улсын хөгжилд хамгийн их саад болж байна. Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Төмөр зам дээр хэдэн их наяд төгрөгийг хулгайлж, мөнгө угаасан гэж олон жил яригдаж байгаа. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байж байгаад больчихсон нэг нөхөр гэж яригддаг. Түүнийг төмөр замаас маш их мөнгө угаасан гэж яригддаг.

 

Тухайн үед тэрийг нь УИХ-аар оруулаагүй. Өмчийн эзэн нь хэлэлцээгүй, зөвшөөрөл аваагүй Тухайн үед 750 тэрбум төгрөгийг бонд босгож байгаа нэрээр шилжүүлж, өнөөдөр яасан нь мэдэгдэхгүй. Улсаараа хохирогч болчихоод сууж байна.  Үүнийг нь араас нь зөвшөөрч байна. Байнгын хороо тогтоол гаргаж, энэ гэмт хэргийг нь цайруулж байгаа юм уу. Ингэж болдог юм уу.

 

УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр тогтоолтой зөрчилдөж байна. Үндсэн хууль, УИХ-ын тогтоолтой зөрчилдсөн байнгын хорооны тогтоол гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ярьж байж шийдэх саналтай байна" гэсэн санал гаргалаа. 

 

Түүний саналд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Таньтай санал нэг байна. хууль зөрчсөн асуудлыг хэлэлцүүлэхгүй байх нь байнгын хорооны даргын нэг үүрэг. Хууль зөрчсөн олон асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өрөөндөө оруулахгүй байгаа. Тиймээс манай байнгын хорооноос тойрдог асуудлууд байгаа.

 

Би Эрдэнэс Тавантолгойн асуудлаар хоёр, гурван удаа дарга нартай нь ам зөрсөн. Манай байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Чуулганаар орох ёстой гэдэгт санал нэг байна. Б.Энхбаяр гишүүний гаргасан саналын дагуу энэ асуудлыг даргын зөвлөлийн хуралд тавьж, хэлэлцүүлье гэсэн хариултыг өглөө.

 

Үргэлжлүүлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

 Цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдсэн. Мөн 65 000 гаруй ажлын байр алдагдаж, эдийн засаг сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол нэмж 130 гаруй мянган ажлын байр алдах эрсдэлтэй байлаа. Энэ үед Засгийн газар, Монголбанктай хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж, өнөөдрийн байдлаар 204 дэх өдрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Цогц төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулах, 3500 ААН, 20 000 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, 120 000 ажлын байрыг хадгалж, эдийн засгийг өсгөх өөдрөг зорилтыг дэвшүүлсэн юм.

 

2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар эдгээр зорилтуудаа давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, нийт хүн амын 64.5 хувь буюу 2.2 сая иргэнийг вакцины бүрэн тунд хамруулаад байна. Эдийн засгаа сэргээх зорилтын хүрээнд 7883 ААН, 54830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, 144 000 ажлын байрыг хадгаллаа. Нийт 9657 ААН НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж, гүйлгээний баримтын тоо 2020 оноос 5 хувиар өслөө.

 

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн бодит өсөлт 4.5 нэгж пунктаар сайжирч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 оны эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байна.  Төлөвлөгөөний 2021 оны биелэлтэд 89 хувьтай гарсан байгааг танилцууллаа. 

 

Мөн тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь 2021-2024 онд хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, улс орны эдийн засгаа сэргээх түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Засгийн газар үр дүн, хүртээмж өндөртэй энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шаардлагатай нөөц бололцоог дайчлах ажиллана гэдгийг хэллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд Төр байхгүй Манайхыг Мафи нь удирддаг гэж нэг ахмад улс төрч хэлсэн байдаг Энэ л яах аргагүй үнэн юмаа Нэг хулгайчийг барих гэхээр өөрийнх нь юм сөхөгдчих гээд байдаг бололтой Баттулгыг барих гэхээр Эрдэнэтийн 51 хувь яригдана МАН ынханд хамаатай хэрэг Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь ийг барьцаанд тавиад Гадны / Хятадын/ банкнаас маш их мөнгө зээлж авсан гэсэн Тэгээд энэмөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон Одоо тэр банк нь/ хятад/ манай улсыг шүүхэд өгсөн гэсэн Тэр их мөнгийг одоо төр засаг төлөөд сууж бнаЭнэ. мэтийн юм яригдах учир ямарч хулгайчийг барьдаггүй юм да
2022-01-05
Зочин:
Монголчууд Элбэгдоржийг л муулдаг гэвч түүн шиг улс төрч Монголд байхгүй юм л даа. Женко Хүүк нтрээ их магтдаг гэвч тэд нар шиг улсаа тоносон хулгайч улс төрчид Монголд зөндөө л дөө. Женко Хүүк 2 тоо зодуулаад хэвтэж бай Мояачуудаа
2022-01-05
Jenko u eheer muu umandaa uhaantai huukiig Eok bolgoj amiin udeed ih tengert yu ch hiibgui konyak uulgaal suulgadag bolson. Hero Baatar Oyun-Erdene 2 bol Jenko giin booviig doloogch um uzeegui yadu shunaliin tulmuud
2022-01-05
оюунэрдэнэ ч хог юм даа баттулга ахынхаа тушаалаар л ажиллаж байх байна дөө… чадвар,туршлага,боловсрол, хүн ёс гэж юм энэ хүмүүст ч огт алга дөө…
2022-01-04
зочин:
Эд нарын хотын газрыг бүхэлд нь хулгайлж зарж идсээр байгаад хар түгжрээнд монголчууд хөгжилд зарцуулах цаг зав, мөнгө хөрөнгөөрөө шатаж амьдарч байна. Тэгээд улсдаа юм хийсэн нэгнийг харлуулж дарамталчихаад сууж байна гэж байхгүй шүү. Хар түгжирээнд уурссан монголчууд та нарын хүүхдүүдийг амар амьдруулаад жаргаагаад байна гэвэл юү л бол доо...
2022-01-04
Shorond hiih yotoi gemt heregten. MGL tomor zamyg 10 jil gatsaav.
2022-01-04
баттулга:
Үнэхээр сэтгэл өвтгөсөн хэргийг хийсэн хүн нь ерөнхийлөгч байсан Баттулга мөн дөө. Ямар ч эх орноо гэх сэтгэлгүй шунал нь шулам болсон аймаар нөхөр юмаа. Энэ хүний хийсэн идсэн уусныг ил болгож хариуцлага тооцох хүн алга уу.
2022-01-04
Новш:
Төмөр замаа зоригтой шийдээч ээ, Гашуун Сухайт, Шивээгийн ТЗ яаралтай тавиасай. Монголыг маш муухай хоролсон новшыг сайн шалга. Мухар ашиглахгүй зам тавьж Монголын хөгжлийг самарч, гацаасан урвагч новшыг шалгаач
2022-01-04
Иргэн:
хулгайчаас илүү муухай нь урвагч шүү дээ энэ Баттулга .Оросын эрх ашгийг хангахын тулд зориуд гацааж Орос одоо нүүрсээрээ асар их орлого орж байна 4 том орд иж бүрнээр байгуулж боомтуудынхаа чадлыг нэмэгдүүлж төмөр замын асуудоаа шийдсэн Гэтэл Монгол...Арчаагүй урвагчаас МАН н хэдэн жижиг хулгайч айж хав дарсан энэ хэргийг Хулгай бол Баттулга болон МАН н мафийнханы араншин Үр дүнд улс иргэд нь сүйрч быагаа
2022-01-04
Женкогоос айхгүй нүүрээ харуулж байгаад ингэж хэлдэг аавын хүү байдаг л юм байна
2022-01-04
Өдийд танк орж ирээд сүйдэлж байх ч байсан юм билүү таанууд юугаа мэддийн кк. Гэхдээ яг энэ асуудал танктай огт холбоогүй юм. Энхбаяр гишүүнийг дэмжиж байна. МАШ ЗӨВ. Нөхөж хариуцлага тооцдог болвол тун сайн хэрэг. Улс эх орныхоо эсрэг ажилласан гээд хариуцлага тооцдог болоосой. Ямар ч тендергүй Бодь нь ч билүү нэг том компани зам тавьж байгаа гэж яригддаг.
2022-01-04
orig:
ard tumnii hugjil deshilees hulgai hkiih n deeshee deshihiin shatalsan arga gej harvadad zaadag gev uu?!
2022-01-04
zochin:
Oyunerdene Battulgig yaj ch chadahgui uchir ter tuslus Hero hurtsen baih magadlaltai . Hurelsukh erunhiilugchiig bodit uneniig helj yrihaar Oyun Erdene ene 2 evlereed tsaash yvaasai gej helsen udaatai tiim bolohoor Oyun Erdene holbootoi bj magad harj l baiya. 2024 ond Battulga MAN n tolgoi deer garsan bh yu ch bish shuu
2022-01-04
ойлгохгүй байна:
УИХ ын гишүүний ярьж байгаа үнэн бол ТЭР луйварчин хулгайчийг ХУУЛИЙНХАН яагаад барьж хорихгүй байгаа юм вэ? НЭГЭНТ МАН төрийн бүх өндөрлөгт байхад яагаад тэр хулгайлаад алга болсон гэж яриад суугаа юм вэ? ШУУД бариад ЯЛыг нь өгөөч. АЯГҮЙ МАН ынхан бас хамтраад хулгайлчихаад ХУУЛИЙНХАН хөдөлж чадахгүй байгаа юм уу?
2022-01-04
Зочин:
Энэтомор замын хэрэг бол томчууд оролцсон зовхон нэг хэрэг шуу уул нь шудрагаар шийдээд хариуцлага тооцвол Монголд маш хэрэгтэй шуу дээ ингээд хаагаад бвал хулгайч нар хэзээч баригдахгуйеронхийсайд еронхийлогч хоер одоо л ажиллах хэрэгтэй шалгуулаад хариуцлага тооцоод яваа
2022-01-04
Aжилаа сайн хийлээ гэж Oросууд ни 20 сая $ өгсөнийг ни Гансүх бэлнээр ни оруулж ирээд баригдаа биз дээ..
2022-01-04
зочин:
Oросууд ч хүргэнээ дураар ни хөдөлгөсөн л дээ. - За Баттулгаа чи наанааингээд үймүүлээд саатуулж бай. Tэр хооронд бид гялс замаа тавиад нүүрсээ зараадхая- гэсэн байх л даа. Mонголын төмөр замыг гацаагаад ч зогсохгүй өөрсдийн хэрэглэх замаа шийдүүлж амжсан. 2019 оны 6 сард эхлүүлсэн төмөр зам бол Tувагын Элго ордын нүүрсийг Mонголын замаар Xятадад хүргэж өгөх Oросын зам боллоо гэж манай учир мэдэх хүмүүс халагладаг ни үнэн л дээ.
2022-01-04
zochin:
Enkhbayar gishuun shudarga zaluu demjij bna. Oyunerdene shudarga namin gishuudee dardagaa boloh heretei hereg huuchirdaggui yam als ni bulegleltei hamt heregten bol medne shuu shudarga bail daa.
2022-01-04
zochin:
Tumur zam tavihad chudur tushaa bolj Mongold orj ireh asar ih mungund haalt hiij baisan Battulga Gansukh metiin buleglelig shorond hii. Huguu shudarga OyunErdene erh medeld ochloo tiim shudarga yam bol ene heregiig shalguulaach esvel jenkotoigoo niileed tsaash yvah uu
2022-01-04
Иргэн:
Баттулга, Гансүх, Батзаяа нар бүлэглэн зохион байгуулалтайгаар төмөр замын бүтээн байгуулалтаас маш их мөнгө ашигласан. Үүнийг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Энхбаяр гишүүнийг дэмжиж байна.:
2022-01-04
Aжилаа сайн хийлээ гэж Oросууд ни 20 сая $ өгсөнийг ни Гансүх бэлнээр ни оруулж ирээд баригдаа биз дээ..
Зочин:
Энхбаяр гишүүнээс өөр энэ хэрэг дээр ажиллаж чадах хоншоортой гишүүн байхгүй.Монголыг хохироосон Жанхууг шалгаачээ.яагаад ингээд зүгээр явуулаад байдагт гайхаад барашгүй.Оюунэрдэнэ гэдэг хүнийг хурдан огцруулаачээ
2022-01-04
Иргэн:
Женко танк орж ирэхээс 100%хамгаалсан гавьяатай.
2022-01-04
Nam bus irgen:
Enkhbayar gishuuniig uneheer mundag zorigtoi shudraga hun yum bna gej unellee dugnelee. Bugd luivarchid hulgaichuud bish l yum bna. Naidvar bna aa bna.
2022-01-04
женког бушуухан барь хориод гэм буруутай бол хөрөнгө хураах улсыг өргүй болгох хэрэгтэй байнаа. яаралтай шийдээч хошногонуудаа
2022-01-04