Хууль бусаар томилсон албан тушаалтнуудыг чөлөөлөх үүрэг өглөө
2022-01-04

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн болон төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталлаа.

 

 

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгав. Дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.

 

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

 

Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолыг эндээс үзнэ үү.

 

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Shuud.mn
Сонин хачин
Замын-үүд чөлөөт бүсийн захирагч Алтайн Энхзул огцор:
Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч 25р ТВ-ийн захирал Алтайн Энхзул нь 2021 онд ямарч сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.Мөн тэрээр доорхи албан тушаалтнуудаа ямарч сонгон шалгаруулалтгүй авч ажиллуулж байна.Энэ хүн намайг хамгаалах нам байна гээд хувийн хэвшил шиг дуруураараа дургиж байгааг энэ төрийн албаны зөвлөл мэдсээр байж хамгаалдаг газар.Та нар энэ алдаагаа засаад наад хүнээ намаас айхгүй огцруулж чадах уу.
2022-01-06
иргэн:
Хамгийн хулхиудын тэргүүнд Төрийн албаны зөвлөл захиргааны хэргийн давж заалдах шүүх Үндсэн хуулийн цэц орно. УИХ-ын гишүүд төрийн албаны томилгоонд нөлөөлж лобидож хүн шахвал огцрох буюу эгүүлэн татагдах хуультай болсон санагдах юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол байгаад яахын хүй нэгдлийн нийгэм юм бол гудамжиндаа гарч булчин шөрмөсөө үзье л дээ.
2022-01-04
irgen:
Занданшатарын эгч Батцэцэгээс эхлэх хэрэгтэй шүү. Хүний эрхийг бүдүүлгээр зорчин байж эгч Батцэцэгийгээ ажилт томилуулсан, төрийн албыг төрлийн алба болгосон хүн бол Занданшатар загалмайлсан эцэг нь шүү. Шудрага байж Занданшатараас эхлэх хэрэгтэй шүү.
2022-01-04