Израиль хилээ нээв
2022-01-04

Израилийн эрх баригчид гадаадын жуулчдад дахин хилээ нээхээр шийджээ. Энэ талаар РГ агентлаг дамжуулсан байна. 

 

Тодруулбал, энэ сарын есний өдрөөс эхлэн жуулчдад хилээ нээхээр болжээ. Коронавирусийн вакцин тариулсан эсвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн жуулчид халдварын нөхцөл байдал намжмал байгаа орнуудаас ирэхээр бол Израилийн хилээр нэвтрүүлэх аж. Харин АНЭУ, АНУ, Этиоп, Их Британи, Танзани, Мексик, Швейцар, Турк гэсэн орнуудаас жуулчин хүлээн авахгүй гэнэ. 

 

Шинэчилсэн журмын дагуу гаададын жуулчид Израиль руу нисэж ирэхээсээ өмнө PCR шинжилгээ эсвэл эсрэг биетийн шинжилгээ өгч, дараа нь нисэх буудал дээр дахин шинжилгээнд хамрагда, 24 цагийн туршид тусгаарлагдах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин