Казахстанд хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна
2022-01-04

Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хийн үнэ литр тутамдаа 60 тенге байснаас хоёр дахин нэмэгдэж 120 тенге болжээ. Үүнийг эсэргүүцсэн Жанаозен хотын оршин суугчид түлшний үнийг бууруулахыг шаардан жагсаж эхэлсэн байна. 

 

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр ч үргэлжилж байгаа талаар Спутник агентлаг мэдээлсэн байна. Актау хотод жагсагчид төв талбай дээр майхан барьж эхэлжээ. 

 

Харин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үүссэн асуудлыг шийдвэрлэх үүднээс засгийн газрын комисс томилон ажиллуулж эхэлснээ зарлаад, жагсагчдыг хариуцлагатай байж, хэлэлцээ хийхийг уриалсан байна. Мөн хууль сахиулагчдад олон нийтийн эмх журмыг сахиулах үүрэг өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин