Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2022-01-04 15:51

Кёкүшюзанб Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт товлосон ч дахин хойшиллоо. 

 

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Мөнгө ихтэй байна.Захиалгын ялаа сонсох гэж цаг сунгаж байгаа байх. Бохиров гэж бас завааруулнаа.
2022-01-05
зочин:
Хамт идэлцэж уулцсан хэдэн хулгаруудаа илчилчихээчээ. хэдэн хөгийн юмнуудыг хаацайлаад хайран сайхан нэр төр. Наад хэдэн гарууд чинь өвгөрч төгцрөөд хэнд ч хэрэггүй таяганцарууд болж байхад тэдний ирээдүйгээс найдаж юм хараад ёстой түй ч байхгүй болж байгаа ш дээ.
2022-01-04
ds:
zuv! mud hugatsaa duusah yostoi dulaan uvurtuu ungas aldaad hevtej bai!
2022-01-04