Хойд Солонгос пуужин харвав
2022-01-05

Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт баллистик пуужин харважээ. Энэ талаар Японы эргийн хамгаалалтаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Хойд Солонгос ийнхүү пуужин харвасны улмаас пуужин унасан бүс нутагт байгаа Японы загас агнуурын хөлөг онгоцуудад ямар нэг хохирол учирсан эсэхийг Японы Батлан хамгаалах яам тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. 

 

Хамгийн сүүлд БНАСАУ өнгөрсөн оны 10 дугаар сард пуужингийн туршилт хийж байлаа. Тухайн үед Хойд Солонгос шинэ баллистик пуужин хөөргөж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хойт солонгосыг дайрч сөнөөсөн нь дээр бололтой
2022-01-05