Байдены нэр хүнд огцом унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүнд 2021 оны 12 дугаар сарын дүнгээр хамгийн доод үзүүлэлтдээ хүрсэн талаар CNBS суваг мэдээлжээ.
Энэ телевизийн сувгаас явуулсан санал асуулгад оролцогчдын ердөө 44 хувь нь Байдены үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь урьд хожид гарч байгаагүй хамгийн муу үзүүлэлт гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Санал асуулгыг 12 дугаар сарын 17-20-ны хооронд утсаар авсан бөгөөд 18-аас дээш насны 1895 хүн оролцжээ. Оролцогчдыг ардчилсан нам болон бүгд найрамдах намын дэмжигчдээс ижил оролцоотойгоор бүрдүүлсэн байна.
Санал асуулгад оролцогчдын 73 хувь нь улс орныхоо эдийн засгийг доройтсон гэж үзсэн бол 55 хувь нь коронавирусийн цар тахалтай тэмцэж чадахгүй байгаа хэмээн хариулжээ. Харин 70 хувь нь АНУ "буруу замаар явж байгаа" хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнө нь есдүгээр сард хийсэн судалгаагаар Байдены рейтинг 46 хувьтай байлаа. АНУ Афганистанаас цэргээ яаран гаргах шийдвэрийн дараа ийнхүү Байдены нэр хүнд эрс унаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ