Казахстан: Жагсаалд оролцсон 200 гаруй хүнийг баривчилжээ
2022-01-05

Казахстанд олон нийтийн дэг журмыг зөрчсөн хэргээр 200 гаруй хүн саатуулагдсан талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. 

 

Тодруулбал, Алматы, Шымкент, Тараз хотуудад эсэргүүцэгчид орон нутгийн захиргааны барилгууд руу халдахаар завдсан байна. Үүний улмаас дотоод хэргийнб айгууллагуудын 95 ажилтан гэмтэж, цагдаагийн 37 машин эвдэрчээ. 

 

Түүнчлэн Мангистауск мужийн Жанаозен хотод хий боловсруулах үйлдвэрийн захирлыг баривчилсан байна. Түүнийг шалтгаангүйгээр шингэрүүлсэн хийн үнийг нэмсэн хэмээн буруутгаж байгаа аж.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын тавны өглөө Алматы хотын төвд байх талбайг цэргийнхэн бүсэлсэн байна. Талбайг хуягт машинуудаар бүслэн, цэргийн алба хаагчид хамгаалалтад зогсжээ. Хотод нэгдүгээр сарын дөрөвний үдшээс хойш гар утас, мессенжер ажиллахгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин