ШӨХТГ-аас "Тоёота сэйлс Монголиа" ХХК-ийг есөн тэрбум төгрөгөөр торголоо
2022-01-05

 

ШӨХТГ-аас Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК-д Зөрчлийн хэрэг нээн шалгажээ. Тус компани үйлчлүүлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгаж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

 

Тиймээс "Тоёота сэйлс Монголиа" ХХК-ийг 9 144 302 977 (Есөн тэрбум нэг зуун дөчин дөрвөн сая гурван зуун хоёр мянга есөн зуун далан долоо) төгрөгөөр торгож "МОНОПОЛЬ" эрхийг нь задалж байгааг ШӨХТГ-ын газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин