Казахстан: Эсэргүүцэгчид цагдаа нарыг зодож, Ерөнхийлөгчийн ордныг галдав
2022-01-06

Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдэж, литр нь 60 тенге байсан хий 120 тенге болсныг эсэргүүцсэн олон жагсаал хийж эхэлсэн. Улмаар энэ эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, Казахстаны томоохон хотуудад олон хүнийг хамарсан юм. Мэдээж ганцхан хийн үнийн өсөлт энэ эсэргүүцлийн шалтгаан байсангүй. Казахстанчууд "Назарбаевыг зайл" хэмээн орилолдож, шингэрүүлсэн хийн үнийн шалтагтай эхэлж байсан эсэргүүцэл улс төрийн жагсаал болон хувирсан юм. 

 

Хэдийнэ удирдахаа больсон Назарбаевыг зайл гэсний учрыг зарим хүн ойлгохгүй байж мэдэх. 1991 оноос эхлэн Казахстаны төрийг  тасралтгүй 20 гаруй жил барьсан Нурсултан Назарбаев 2019 онд үүрэгт ажлаа өгөх шийдвэрийг гэнэт гаргасан. Ингээд өнөөгийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт ажлаа шилжүүлэн өгсөн юм. Гэсэн ч түүний эрх мэдэл огтхон ч буураагүйгээр зогсохгүй өдгөө бүх удирдлагыг гартаа авсан хэвээр хөшигний цаанаас удирддаг гэж ажиглагчид үздэг. Түүнчлэн Назарбаев Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа насан туршдаа Аюулгүйн зөвлөлийн даргаар үлдэхээр болсон нь түүний эрх мэдлийг баталгаажуулж өгсөн юм. Тиймдээ ч Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн олон ч өнөөгийн хөдөлгөөнд байсан юм. 

 

Жагсагчдын шаардлага

1. Улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах

2. Ерөнхийлөгч, Аюулгүйн зөвлөлийн дарга, Засгийн газар, Парламентын даргыг огцруулж, эрх мэдлийг нь дуусгавар болгох

3. Улс төрийн шинэчлэл хийх. Нэр хүндтэй, олон нийтийн зүтгэлтэн иргэд, эсэргүүцэлд оролцогчдоос бүрдсэн Түр Засгийн газар байгуулах. Чөлөөт сонгууль явуулах 

4. Ардчилал, хүний эрхийг дээдлэх, ЗХУ-ын үеийг зөвлөлтийн дараах гүрний ард түмнүүдийн эсрэг гэмт хэрэгт тооцох, Украины эсрэг түрэмгийллэл, Крымийг эзлэн түрэмгийлснийг шүүмжлэх, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн холбоо болон ОХУ-тай хамтарсан бусад эвсэл нэгдлээс гарах гэсэн шаардлагуудыг жагсагчид тавьж байгаа аж.

 

Шатааж, дээрэмдэж, тонов

Нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш жагсагчид цагдаагийнхантай хэдэнтээ мөргөлдөж байсан ч хамгийн аймшигтай өдөр  өчигдөр буюу нэгдүгээр тавны үдэш болж өнгөрлөө. 

 

Алматы хотод эсэргүүцэгчид захиргааны байрыг шатааж, Ерөнхийлөгчийн ордон руу дайрав. Алматы дахь Ерөнхийлөгчийн ордон галд автаж, буун дуу гарсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн юм. Казахстан даяар интернет тасалж, Алматы болон Нур-Султан хотод үүрэн холбооны сүлжээ тасарчээ. Улмаар цахим хэвлэлүүд ажиллах боломжгүй болжээ. Улаанбаатарын цагаар 22.00 цагийн байдлаар интернет тасалдсаны улмаас Казахстаны гол цахим хэвлэлүүд ажиллах боломжгүй болсон байв. Эмх замбараагүй байдал даамжирсан тул нийслэлийг оролцуулаад нийт дөрвөн бүс нутагт онц байдал тогтоосон байна. 

 

Хийн үнийн өсөлтөөс улбаатай эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Засгийн газар огцорч, үнэ бууруулахаар болсон ч иргэд тайвшраагүй юм. Үүний хариуд Ерөнхийлөгч жагсаал өрнөж буй бүс нутгуудад онц байдал тогтоож, жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэрийг нэгдүгээр сарын тавны өдөр гаргаж байв. Гэсэн ч үүнийг хэн ч мөрдсөнгүй. Лхагва гаригийн үдэш Балхаш дахь Төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоон ажилчид нь эсэргүүцэлд нэгджээ.

 

Эмх замбараагүй байдлын улмаас хэвлэл мэдээллийн ажил доголдож, КТК телевизийн суваг ажиллахаа больсон байна. Энэ телевизийн байр цахилгаангүй болсон байна. Мөн НТК болон "Первый канал Евразия" сувгуудын ч эфир тасаржээ. Түүнчлэн "Мир" сувгийн офис руу эсэргүүцэгчид халдан, телевизийн тоног төхөөрөмжийг эвдэлсэн байна. Тэд өөрсдийг нь шууд эфирээр орон даяар дамжуулахыг шаардсан гэнэ.

 

"Медиазона" цахим хэвлэлийн сэтгүүлчийн мэдээлснээр, Алматы хотноо эсэргүүцэгчид бүслэлт байгуулж эхэлсэн бөгөөд тэд сэтгүүлчид гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхэд саад болон, биед нь халдаж байсан аж. Түүнчлэн эсэргүүцэгчдийн дунд хөлчүүрхсэн хүн олон байжээ.

 

"РИА Новости" агентлагийн мэдээлснээр, Алматы хотод эсэргүүцэгчид цагдаагийнхны галт зэвсэг, бамбай, бороохойг булаан авсны дээр хотод цагдаа харагдахаа больсон гэнэ. Түүнчлэн хотын захад ч цагдаа нар харагдахгүй байгаа талаар "Медиазона" мэдээлжээ. Мөн зэвсгийн дэлгүүрүүд рүү халдаж эхэлсэн гэнэ. Түүнчлэн бусад дэлгүүрүүдийг ч тонож дээрэмдэх тохиолдол удаа дараа гарчээ. Эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн олон машиныг шатаасан хэрэг ч гарсан байна. 

 

Нэгдүгээр сарын тавны мэдээллээр

- 120 гаруй тээврийн хэрэгслийг эсэргүүцэгчид шатаасны дотор 33 нь цагдаагийн машин, түргэн тусламжийн машинууд байжээ. 

- 120 гаруй дэлгүүр, худалдааны байгууллага, 180 нийтийн хоолны газар, 100 гаруй офисын барилгыг эвдэж сүйтгэж, шилийг нь хагалсан байна. 

- 500 гаруй хүн эмх замбараагүй байдлын үеэр зодуулсан бөгөөд тэдний 130 нь эмэгтэйчүүд, ахмадууд байжээ. 

 

Лхагва гаригийн үдшийн байдлаар Алматы хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр бусдад туслахаар ажил үүргээ гүйцэтгэж явсан эмнэлгийн түргэн тусламжийн таван эмч, ажилтан гэмтэж бэртжээ. Алматы хотын захиргаа руу эсэргүүцэгчид дайрах үеэр мөргөлдөөн гарч, эсэргүүцэгчид хамгаалалтад гарсан цэргүүдийг бүлэглэн зодсон байна. Үндэсний гвардын 20 гаруй цэргийг бүлэглэн зодсоноос тавыг нь бусад цэргүүд дамжлан авч явсан гэсэн мэдээлэл гарчээ. Түүнчлэн нэг цэрэг галт зэвсгийн шарх авсан байна. Эсэргүүцэгчид зам тавьж өгөхгүй байсны улмаас эмх замбараагүй байдал өрнөж, хүн гэмтэж бэртсэн хэсэг рүү ганцхан түргэний машин орж чаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
алдаагүй бич л хасаг аа:
Mонголоор зөв бичиж сурчаад хэрүүл хий...kaзаk аа.. Tэр үед та нар бараа сураг ч байгаагүй. 750 жилийн өмнө та нар хаанахын хэний ч боол явсаны .. хэн мэдлээ цус.. Tа нарын түүх бол зөвхөн 1450 -аад оноос л хагас дутуу эхэлсэн.
2022-01-08
Хүннү ихмонголын баылдан дагуулалт хасгуудтаы нягт холбоотойгоор өрнөаөн гэдэг нь яалт ч үгүй үнэн . Тиимээс түүхийг зөвхөн монголынх гэж салгаж харах нь утгагүй юм
2022-01-06
алдаагүй бич л хасаг аа:
Mонголоор зөв бичиж сурчаад хэрүүл хий...kaзаk аа.. Tэр үед та нар бараа сураг ч байгаагүй. 750 жилийн өмнө та нар хаанахын хэний ч боол явсаны .. хэн мэдлээ цус.. Tа нарын түүх бол зөвхөн 1450 -аад оноос л хагас дутуу эхэлсэн.
зочин.:
Mонголчуудын хажууд дэлхийг эзэлж явсан баатарууд мэт сагсалзаж Xүннү болон Их Mонгол улсын түүхийг өмчирхөн даналзаад байгаа энэ Kазахстаныг бурхан тэнгэр ганц сайн залхаагаад өгөөсэй гэж залбирдаг байсийн... гэтэл ашгүй ингэж нэг ...
2022-01-06
Хүннү ихмонголын баылдан дагуулалт хасгуудтаы нягт холбоотойгоор өрнөаөн гэдэг нь яалт ч үгүй үнэн . Тиимээс түүхийг зөвхөн монголынх гэж салгаж харах нь утгагүй юм