БНАСАУ дуунаас хэт хурдан пуужин туршсанаа зарлав
2022-01-06 09:49

Нэгдүгээр сарын тавны лхагва гаригт Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээллийг БНАСАУ баталжээ. 

 

Тодруулбал, Хойд Солонгос дуунаас хэт хурдан пуужин амжилттай туршсан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ. Пуужин 700 км зайд байх өгөгдсөн байг оносон гэнэ.

 

Лхагва гаригт Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо мэдээлэл хийхдээ БНАСАУ Япон тэнгисийн зүгт пуужин хөөргөсөн бөгөөд энэ нь баллистик пуужин байж болзошгүй хэмээн таамаглаж байлаа. Пуужин Япон тэнгист унасан гэж Токио мэдээлж байв.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард пуужин туршиж байлаа. Тухайн үед БНАСАУ шумбагч онгоцноос шинэ баллистик пуужин хөөргөж байлаа. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр шинэ дуунаас хэт хурдан пуужин туршсан талаараа БНАСАУ мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин