Б.Болд: Казахстан улсад Монгол Улсын 4000 иргэн оршин суудаг
2022-01-06

 

Бүгд Найрамдах Казахстан улсад тайван эхэлсэн жагсаал цуглаан  эмх замбараагүй байдалд шилжин, Алматы хотын жагсагчид захиргааны байр, Ерөнхийлөгчийн ордон руу халдаж нөхцөл байдал хяналтаас гарсан. Улмаар Казахстаны бүх нутаг даяар 14 хоногийн Байлдааны Онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Түүнчлэн Казахстанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэхээр болоод байна. Уг нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэддээ зориулж зөвлөмж гаргажээ. Тэгвэл Казахстан улсад оршин суух Монголчуудын нөхцөл байдал, аюулгүй байдлын талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болдоос тодрууллаа.

 

Казахстан улсад хэчнээн Монгол иргэн оршин суудаг вэ?  Монголчуудын нөхцөл байдал ямар байна?

 

-Бүгд Найрамдах Казахстан улсад Монгол Улсын 4000 гаруй иргэн оршин суудаг. Жагсагчид интернет болон утасны сүлжээг унагаасан учраас Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамтай тогтмол холбогдох боломжгүй байна. Одоогоор манай улсын иргэд бэртсэн, халдлагад өртсөн тохиолдол гараагүй байгаа.

 

Элчин сайдаар яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлт гаргаж байна уу?

 

-Казахстан улсад оршин суудаг манай улсын  иргэд, тэдний Монгол Улсад суух ар гэрийнхэн нь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлт гаргасан тохиолдол одоохондоо байхгүй байна.

 

Бид удахгүй нөхцөл байдлын талаар мэдээлэх болно.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Үймээн гарсан газраас хол байвал гайгүй биз
2022-01-08
zochin:
iim ih hyn baidag yumuu.delhiin byh ulsad mongolchuud mini dyrvejee.ene uls turchduus bolood sunuluu odoohon.amidrah argaa erj yavsaar duuslaa
2022-01-06
зочин:
тэнд нь зайлуул
2022-01-06
Zocnin:
Kazakstan hiin unee 2 dahin nemj huatadaas zeelsen ih oroo ard tumniihee karmaanaas awah geed iim yum boljdeeNeg l ih goyo hot bguulaad bsan huatadiin mongo bjdee
2022-01-06