Казахстан: Нур-Султан, Алматыд интернет тасалжээ
2022-01-06

Казахстанд шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдалд шилжиж, нэгдүгээр сарын тавны үдэш Алматы хотод эсэргүүцэгчид захиргааны байр руу дайрч, Ерөнхийлөгчийнхөө ордон руу халдан, цагдаа, эмнэлгийн машинуудыг олноор нь шатаасан хэрэг гарсан. 

 

Улмаар эрх баригчид нөхцөл байдлыг гартаа авахын тулд Казахстаны нийслэл Нур-Султан болон өмнө нь нийслэл байсан Алматы хотод интернетийг тасалжээ. Түүнчлэн энэ хоёр хотод утасны сүлжээ ч тасалдаж байгаа талаарх мэдээлэл гарсан байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр, утасны сүлжээ "бараг ажиллахгүй" байгаа гэнэ. 

 

Энэ хотод амьдарч байгаа төрөл төрөгсөдтэйгээ хүмүүс хилийн чанадаас холбогдож чадахгүй байгаа аж. Түүнчлэн төрийн байгууллагуудын сайт, тэр дундаа Ерөнхийлөгчийн сайт, цахим хэвлэлүүд ажиллахгүй байгаа гэнэ. 

 

Алматы хотод алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа явагдаж байгаа талаар Коммерсант мэдээллээ. Хэвлэлүдийн мэдээлснээр, хотод мөргөлдөөн болж, буун дуу сонсогдсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Төр засагтай тусгаар улс орон шүү.
2022-01-06