Монгол улсад Омикрон хувилбар тархсан уу
2022-01-06

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 138 улсад Омикрон хувилбар бүртгэгдэж, шинэ хувилбарын улмаас нас барсан хүний тоо 108 болжээ.

 

Тэгвэл цахим орчинд Монгол Улсаас БНСУ-д очсон хоёр иргэнээс коронавирусийн “Омикрон” хувилбар илэрсэн бөгөөд тус иргэд нь Монголд байх хугацаандаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон гэсэн мэдээлэл цацагдаад байна.

 

ЭМЯ-наас PCR шинжилгээ нь коронавирусийн халдвараар өвчилсөн эсэхийг нь  тогтоодог бөгөөд Омикрон хувилбарыг нарийвчилсан лабораторийн шинжилгээгээр тогтооход тодорхой хугацаа шаарддаг гэж мэдээлж байгаа.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотой эсэх нь тодорхойгүй ч Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хэрэв манай улсаас БНСУ-д очсон иргэдээс коронавирус илэрсэн нь батлагдвал дотоодод хэдийнэ “Омикрон” хувилбар тархсан гэсэн үг юм.

 

Энэ талаар бид эргэн мэдээлнэ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
арай:
тархаад удсын бишүү манайх шинжилж чадахгүй байгаа гээд л байх юм сайд нь болхоор омикрон илрээгүй гээд хөгжитөй оронд бол дор нь илрүүлчихлээ
2022-01-06