Япон Хойд Солонгост эсэргүүцэл илэрхийлэв

Нэгдүгээр сарын тавны өдөр Хойд Солонгос пуужин харвасан тухай мэдээлэл гарсан. Энэ нь дуунаас хэт хурдан пуужингийн туршилт байсныг нэгдүгээр сарын зургааны өдөр БНАСАУ баталсан юм.
Ийнхүү Пхеньян дуунаас хэт хурдан пуужин туршсантай холбоотойгоор Япон улс БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ талаар Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
"Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан, дипломат сувгаар шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн Хироказу Мацуно мэдэгдсэн байна.
Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкений хамтаар Хойд Солонгос пуужин хөөргөснийг шүүмжилсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ