Монголын анхны techhouse бүтээлээрээ урлагт "эргэн ирсэн" артист Балжка
2022-01-06

Монголын рок попын ертөнцөд өөрийн содон хэмнэл, сонирхолтой өнгө төрхөөрөө хүч түрэн гарч ирсэн артист Балжка шинэ онтой зэрэгцэн “Чөлөөл” нэртэй уран бүтээлээ цацжээ.

 

 

Залуусын дотоод ертөнцийг нээн харуулсан мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү бүтээл нь Монголын анхны Electronic Music, Techhouse төрлийн дуу гэдгээрээ онцлогтой. Артист Балжка уран бүтээлээсээ удаан хугацаанд завсарлага авсны эцэст өнгөрөгч 2021 онд “Passion” гэх бүтээлээрээ тэсрэлт хийж, урлагтаа “эргэн ирсэн” билээ.

 

Артист залуугийн хувьд өдгөө 30 гаруйхан настай бөгөөд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс рок поп ертөнцөд амьд хөгжмийн “One way” хамтлагийн авьяаслаг басс гитарчин гэдгээрээ танигдсан Монголын шилдэг басс гитарчдын нэг юм. Түүний тоглодог байсан амьд хөгжмийн хамтлагууд дундаасаа анх удаа “Universe best Songs” наадамд оролцож, шилдэг оролцогчдын нэг болж байсан.

 

Урлагтаа өөрийн шинэ өнгө төрх, содон хэмнэлээрээ “цахиур хагалах” түүний бие даан гаргасан “Passion”, “Чөлөөл” зэрэг соло бүтээлүүдийг Youtube, Facebook, Instagram-ийн “Baljkamusic” хаягаар орж сонсоорой. Сонирхуулахад, артист Балжка урьдынх шигээ зөвхөн гитар тоглохоо больж, өөрөө дуулдаг болсон байна лээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22