Италид ахмад настнуудыг албан журмаар вакцинд хамруулна
2022-01-07

Италийн Засгийн газар 50-иас дээш насныхныг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд албан журмаар хамрагдах шийдвэр гаргажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Өнөөдрийн байдлаар Апеннинд хүн амын 78 хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан бол 50-иас дээш насныхны 7 хувь нь вакцинд хамрагдаагүй, зарим бүс нутагт 10 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй гэнэ. 

 

Италид омикрон штаммаас үүдэлтэйгээр өвчний тохиолдол эрс нэмэгдсэн тул ажил эрхэлдэг эсэхээс үл хамааран 50-иас дээш насны бүх хүнийг зайлшгүй вакцинд хамруулах шийдвэр гаргасан нь энэ аж. Энэ журмыг дагаагүй бол ажил эрхэлдэг хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг түр зогсоох, ажилгүй нэгнийг торгох арга хэмжээ авах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин