Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2022-01-07

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2022 оны 01 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 11-13 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.

 

 

2022 оны 01 дүгээр сарын 08-наас 2022 оны 01 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

8-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Shuud.mn
Сонин хачин