Хойд Солонгос Бээжингийн Олимпын наадамд оролцохгүй
2022-01-07

Тун удахгүй Хятадын нийслэл Бээжин хотноо эхлэх Өвлийн олимпын наадамд Хойд Солонгос оролцохгүй байхаар шийджээ. Ийм шийдвэрийг коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор гаргасан талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг дамжуулсан байна. 

 

"Дайсагнасан хүчний үйлдлүүд болон дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас бид Олимпын наадамд оролцож чадахгүй. Бид гайхалтай олимпын наадам зохион байгуулах ажилд нь Хятадын нөхдөө бүрэн пэмжиж байгаа" хэмээн Хойд Солонгос Наадмын зохион байгуулах хороонд илгээсэн захидалд өгүүлжээ. 

 

Бээжингийн Өвлийн олимп хоёрдугаар сарын дөрөвний өдөр нээлтээ хийж хоёрдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх юм. Үүний дараа, гуравдугаар сарын 4-13-ны хооронд Паралимпийн наадам болно. Бээжин хот энэ оны өвлийн олимпыг зохион байгуулснаар зуны болон өвлийн олимпыг зохион байгуулж буй дэлхийн анхны хот болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин