Казахстан: Үймээн үүсгэгчид рүү хуягт техникээс бууджээ
2022-01-07

Казахстаны Алматы хотод өнгөрсөн шөнө явуулсан ажиллагааны үеэр хуягт техникээс буудсан гэж гэрчүүдээс авсан мэдээлэлтэйгээр РЕН ТВ дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын зургаанаас долоонд шилжих шөнө Алматы хотод үймээн үүсгэгчдийн устгах тусгай ажиллагаа явуулсан байна. Энэ хотод харуй бүрий болмогц тулаан болсон гэх бөгөөд 20 орчим "хэт даврагчийг устгасан", мөн тооны хүн шархдсан хэмээн РЕН ТВ мэдээлжээ. 

 

Алматы хотын захиргаа "алан хядагчид эрх баригчдын эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлж байна" хэмээн мэдэгдсэн байна.

 

Нэгдүгээр сарын нэгний өдөр шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцэл яваандаа эмх замбараагүй байдалд шилжсэн Казахстан улсад өдгөө Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн Алматы хотын цагдаагийн газар зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэн бүрийг устгана гэж анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гадны нөлөө байхгүй байх. Тийм ч өөрийн толгойгүй улс биш байлгүй
2022-01-08
Энд ямар ч жагсагчид босогчид гэж байхгүй. Бүгд гадны Тавилттай жүжиг. Арл түмэн юу ч мэдэлгүй түүнд нь татагдчихсан. Энгийн жагсагчид байсан бол армийнхан цэргийнхэнтэй тулалдаж ширүүн эсэргүүцнэ гэж байх уу? Жоомоо устгах гэж байгаад гэрээ шатаалгачихсан улс.
2022-01-08
Батзандан:
Дарангуйлагч лалрууд сөнөтүгэй ард түмэн ялна
2022-01-08
Террорист хэт даврагчдын устгах нь зөв тэд лалын хэт даврагчид террористуудын толгойг өндийлгөж хамар хаяа улс орон даян дэлхийд гай чирнэ
2022-01-08
muu novshiin daranguilagch nartai alalts!!!
2022-01-08
Маш сайн байна.Гадны гар хөл бологсдыг шууд устгах хэрэгтэй
2022-01-07
Зэвсэгтэй террористын урдаас тэгээд яахуу. Гараа өргөөд хэлээ гаргах уу.
2022-01-07