КОВИД-19: Шинээр 773 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ
2022-01-07

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 773 тохиолдол батлагдсан байна. Үүний 597 нь Улаанбаатарт, 143 нь орон нутагт, 33 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3207 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 25 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин