АНУ Казахстанд туслах санал тавьжээ
2022-01-07

Эсэргүүцэлд хөтөлсөн асуудлуудыг нь шийдэхэд Казахстанд туслахад АНУ бэлэн гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн Нед Прайс мэдэгджээ. 

 

"Эсэргүүцлийн үеэр хүмүүс илэрхийлж байсан асуудлуудыг Казахстаны Засгийн газар шийдэж чадна гэж бид үзэхийн дээр ийнхүү найдаж байна. Казахстан эдгээр асуудлаа шийдэхэд нь манай улс туслах боломжтой бол бид үүнийг хийхэд бэлэн" хэмээн Нед Прайс мэдэгджээ. Тэр дундаа авлигатай тэмцэхэд нь туслах боломжтйо гэж тэрбээр онцолсон байна. 

 

Нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн Казахстанд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа юм. Жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд буудалцаан болж, амиа алдсан хүний тоо хэдэн арваар хэмжигдэж  байна. Анхлаад жагсагчид шингэрүүлсэн хийн үнийг буулгахаыг шаардсан. Гэсэн ч энэ шаардлагыг биелүүлсэн ч эсрэгүүцэл намжаагүй юм. Казахстаны Засгийн газар огцорсон бөгөөд тус улс даяар онц байдлын дэглэм үйлчилж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ds:
za ingeed shine afkaan uusehnee
2022-01-07
Зочин:
Хамтын нөхөрлөлийн орнууд нь байхад та нараар юу хийх вэ? дээ.
2022-01-07