COVID-19: Пакистаны Ерөнхийлөгч дахин халдвар авчээ
2022-01-07

Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алви коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Энэ талаар тэрбээр Твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 

 

"Би дахиад л коронавирусийн халдвар авчээ. Миний хоолой 4-5 хоног өвдсөн, гэсэн ч бие эдгэрч эхэлсэн. Сүүлийн хоёр хоног бага зэрэг халуурлаа. Өөр шинж тэмдэг алга" хэмээн Ариф Алви бичжээ. Тэрбээр өмнө нь 2021 оны гуравдугаар сард коронавирусийн халдвар аваад гэрийн тусгаарлалтад орж, гэртээ эмчлүүлж байсан аж.

 

Пакистан улсад коронавирусийн халдварын тав дахь давлагаа үүссэн гэж эрх баригчид анхааруулж байгаа юм. Энэ нь коронавирусийн халдварын омикрон штаммтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин