Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хүн амын 86 хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагджээ. Энэ талаар Хятадын тэргүүлэгч вирус судлаач Жун Наньшань мэдэгдсэн байна.
"Өнөөдрийн байдлаар улс орон даяар 1 213 000 000 хүн вакцины бүрэн тунд хамрагдсан. Ингэснээр дархлаажуулалтын төвшин 86 хувьд хүрч онолын хувьд сүргийн дархлаанд хүрэх зорилго биеллээ" хэмээн Жун Наньшань мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.
Хятад улс коронавирусийн халдварын нэг ч тохиолдолгүй бүс нутаг болохын тулд хатуу арга хэмжээ, хөл хорио авч хэрэгжүүлж байгаагийн дээр дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлсээр байгаа юм. Тус улсад насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүд ч коронавирусээс сэргийлэх тарилгад хамрагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сараас гурваас дээш насныхныг вакцинд хамруулж эхэлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |