Казахстан: Үймээн дэгдээгчид Казахын алдарт найруулагчийг хөнөөжээ
2022-01-08

Казахын алдартай найруулагч, уран бүтээлч Сакен Битаев Алматы хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр үймээн дэгдээгчдийн гар амиа алджээ. Энэ талаар түүний найз Данияр Адилбеков Фейсбүүк хуудсандаа бичсэн байна. 

 

Сакен Битаевыг "Казахын хип-хоп эцэг" хэмээн нэрийддэг байсан юм. Найзынх нь бичсэнээр, нэгдүгээр сарын долооны өдөр түүний машиныг дээрэмдэхээр ирсэн үймээн дэгдээгчдээс зугтах үед нь араас нь буудаж, улмаар сум уушгин тус газар нь оножээ. 

 

Ар гэрийнхэн нь Батаевын цогцосыг одоо хүртэл авч чадахгүй байгаа бөгөөд учир нь нас барсныг тэмдэглэх цагдаагийн алба хаагчид хүрэлцэхгүй байгаа гэнэ. Хүчний байгууллагын бүх алба хаагчид эсэргүүцлийг дарахад дайчлагдсан тул ийнхүү хүн хүчгүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
kazahad mongol garal ugsaatai humuus olon baidag yum shigee, tsarai zus n ih l tanil haragdah yum
2022-01-09
зочин:
Өвөөг магтан дуулагч байсан биз, тэгээд л хусуулаа биз
2022-01-08
зочин:
Худлаа эрх баригчид буудчихаад олны дургүйцлыг тэмцэгчдэд чихэж бна, сурсан зан нь тэр
2022-01-08
Хамгаалагч Назка ах нь зугтсаан
2022-01-08
зочин:
Yхсэнийх алдарт найруулагч... нэг муу хип хоп kлипхэрүү юм студдээ хийдэг нөхөр.. даржин бүтээлдээ Чингэс хаан, Бат хан, Xит Буха жанжин бол Kазаk байсан гэж солиордог гаруудын нэг.
2022-01-08