Казахстанд үймээний үеэр гурван хүүхэд амиа алджээ
2022-01-10

Казахстанд болсон эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын үеэр гурван хүүхэд амиа алдсан талаар тус улсын хүүхдийн эрхийг хариуцсан мэргэжилтэн Аружан Саин мэдээлснийг "Хабар 24" телевиз дамжуулжээ. 

 

"Амиа алдсан хүмүүсийн дунд насанд хүрээгүйчүүд ч байгаа. 11, 15 настай өсвөр насны хүүхдүүд болон дөрвөн настай охин амиа алдсан" гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Алматы хотод автомашин руу буудах үеэр дотор нь зорчиж явсан дөрвөн настай охин өртөж, амиа алджээ. Энэ хэрэг нэгдүгээр сарын долооны баасан гаригт болсон байна. Үүнээс өмнө нэгдүгээр сарын тавны лхагва гаригт 11 настай хүү гудамжинд эцэг эхтэйгээ явж байх үедээ тэнэсэн суманд өртөж амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин