Ковидын IV давалгааны оргил үе 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр байна
2022-01-10 08:35

Манай улсад омикрон хувилбарын дотоодын таван халдвар батлагдсаныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2022.01.09/ мэдээллээ. Ингэснээр манай улсад омикрон халдварын нийт 17 тохиолдол батлагдаад байна. Өмнө нь 12 тохиолдол зөөвөрлөгдөж ирснийг мэдээлж байв.

 

Сүүлийн өдрүүдэд хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол огцом нэмэгдэж, 1000-ийг даваад буй. Мөн омикрон хувилбар бүртгэгдсэнээр Монгол Улсад коронавирусийн халдварын дөрөвдүгээр давалгаа эхэллээ. Дөрөвдүгээр давалгааны оргил үе нь 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр байна хэмээн тооцоолжээ.

 

Коронавирусийн дөрөвдүгээр давалгаа томуугийн идэвжилттэй давхцаж буй энэ үед эхний ээлжинд

-Жирэмсэн эх

-Хүүхэд

-Өндөр настан

-Архаг хууч өвчтэй хүмүүсийг эрэмблэн эмчлэх тул ард иргэдийг хүлээцтэй байхыг Эрүүл мэндийн сайд уриалж байна.

 

Омикрон хувилбарын шинж тэмдгүүд

 

-Халуурах

-Ханиах

-Нус гоожих

-Толгой өвдөх

-Хоолой өвдөх

-Найтаах

-Үнэрлэх мэдрэмж алдагдах

-Булчин, үеэр өвдөх

 

Сэргийлэх аргууд

 

-Гараа угаах

-Хүн хоорондын зай барих /1.5-2 м/

-Амны хаалт зүүх

-Хүний бөөгнөрлөөс зайлсхийх

-Цонхоо тогтмол онгойлгох

-Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

-Вакцинд хамрагдах

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Дараа жил Домкрон гарна. Тиймээс цагаан сараа хийдгээрээ хийгээд дасан зохицон амьдарцгаа. Тэгээд ч омикрон тусвал эмнэлэг хүлээж авахгүй гэр гэртээ өөрсдийгөө эмчил гэжуугаа.
2022-01-11
Цагаан сарыг хийхгүй гээд шийдвэр гаргаад зарлаад өгөөч гуйж байна Оюукаа Даруйхан хөгшчүүлд амар
2022-01-10
ene jildee tsahimaar hichuuluuleh heregtei
2022-01-10