Хад нурсны улмаас 10 жуулчин амиа алджээ
2022-01-10

Бразилд жуулчдын сууж явсан завин дээр хад нурж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэг Капитолиу хотоос холгүйхэн орших газарт бямба гаригийн өдөр гарсан байна. 

 

Хад нурах үеэр завин дээр 34 хүн байжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, хад нурсны улмаас хоёр завь живж, 10 хүн амиа алдсан байна.

 

Амиа алдсан бүх хүн нэг завин дээр явсан бөгөөд өөр 23 хүн гэмтэж бэртжээ. Осол гарсны дараа 50 аврагч, 11 шумбагч аврах ажиллагаа явуулсан байна. Эмгэнэлт хэрэг гарсантай холбоотойгоор тус бүс нутагт усан аяллыг хоригложээ. 

Shuud.mn
Сонин хачин