Харамч төрийн хахир бодлого
2022-01-10

Монголчууд бүгд л халамж хэтэрлээ гэж ам амандаа шаагидаг. Гэхдээ тэр халамж яг хэрэгтэй хүндээ очдог уу? Энэ асуултад өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хангалттай хариулаад өгсөн.

 

 

Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 188 000 төгрөгийн тэтгэмж өгдөг гэнэ. Ковидын хуулиар энэ тэтгэмж дээр 100 000 төгрөг нэмж өгдөг байснаа зогсоожээ. Ковидын хуулийг сунгах үгүйгээ мэдэхгүй байсан Засгийн газар 2022 оны төсөвтөө 100 000 төгрөгийн нэмэгдлийг тусгаагүй гэсэн тайлбарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өглөө. Нэгэнт тэтгэмж нэмж өгөхгүй нь тодорхой учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд оруулах, хөдөлмөрлөх боломжийг судлах гэнэ. Бас сайжруулсан шахмал түлш энэ тэрхэнээр хуурах тухай А.Ариунзаяа сайд ярилаа.

 

 

Үнэндээ Монголын төр халамжлах шаардлагатай хүмүүсээс мөнгө харамладаг. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ үед сард 188 000 төгрөгөөр амь зогоох уу? Тэгээд тэд эрүүл хүмүүс биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Эрүүл бол хоол хүнсэндээ зарцуулна гэхсэн, тэдэнд эм тариа, нэмэлт бүтээгдэхүүний асар их хэрэгцээ шаардлага бий.

 

Зарим нь эм тасарвал амь тасрах эрсдэлтэй. Гэтэл эмний үнэ ямар билээ, сарын 188 000 төгрөгөөр эмээ аваад өвдөхгүй хоосон хэвтэх үү? Эсвэл хоолоо аваад өвчиндөө тарчилж үхэх үү гэсэн сонголтыг Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгаж байна.

 

Ар гэрийн асуудалтай, эсвэл ганцаараа амьдардаг, гэр бүлээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй бий. Тэдэн дунд ажил хийхгүй боломжгүй нь өчнөөн байгаа. Боломжтой байлаа ч санасан зоргоор ажил олдохгүй. Төрөөс өгч буй тэтгэмжээс өөрөөр амь, амьдралаа зогоох сонголт тэдэнд хомс гэсэн үг. Гэтэл төр нь сарын 188 000 төгрөг өгдөг. Энэ мөнгөөр төрийн хэн нэгэн эрх мэдэлтнийг сар амьдраад үз гэхсэн, яаж ядарч тарчилж буйгаа зарлах бол!

 

Монголд төр гэж байдаг бол асуудлыг ялгаж салгаж харж, судалж шинжилмээр байна. Үнэхээр халамж шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах хүнгүй өндөр настнуудыг халамжилсан шиг халамжилмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сарын 188 000, өндөр настнуудыг 300 000 төгрөгөөр гол зогоо хэмээн тулгаж, гомдол, цөхрөлийг нь бармааргүй байна. Халамжийн мөнгөөр “тансагладаг” байдаг биз, тэр бүхнийхээ ялгаж салгамаар байна.

 

Халамж хавтгайрсан хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудыг хэлмэгдүүлэхээ одоо зогсоо л доо. Тэд ийм Монголд, энэ нийгэмд амьдарч байгаадаа хангалттай гутарч, ядарч, цөхөрч байгаа. Зарим нь ингэж амьдарч байхаар үхэхийг хүсэж байгаа.

 

Монголын төр хэтэрхий сохор, харалган, ялгаж салгах чадваргүй, сэтгэлгүй хүмүүсээр дүүрэн. Ядаж л хэзээ ч хөл ургахгүй, гартай болохгүй, тархи толгойны бэрхшээл нь арилахгүй, амь амьдралаа аваад явж чадахгүй хэсэг бүлэгхэн хүмүүсээ халамжилж чаддаггүй. Тэдний ихэнх хувьд нь ажлын байр биш өнөөдрийн амь зогоох эмний мөнгө чухал байгаа гэдгийг гадарлахад тийм ч их ухаан шаардагдахгүй. Зүгээр л сэтгэл дутагддаг, тиймдээ ч Ковидын хуулиа сунгасан атлаа нэмэлтээр өгдөг байсан 100 000 төгрөгөө зогсоочихсон.

 

Ковидын хуулиар далимдуулж эх захгүй мөнгө урсгаж байгаа атлаа иргэнээсээ тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс харамлаж байна. Хаа нэг газар хэрэгтэй, хэрэггүй шавар овоолж байхаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, өндөр настныхаа тэтгэврийг нэмсэн бол илүү зөв бодлого болох байлаа. Тэд эрх мэдэлтнүүдийн ярьдаг шиг тэрбумаар нь нэхэхгүй. Ядаж л 100 000 төгрөг нэмчихвэл баярлана.

 

Эрүүл саруул атлаа ийм төртэй энэ улсад амьдарч байгаадаа заримдаа харамсаж, хаашаа ч хамаагүй зугтмаар санагддаг. Харин бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс харамч төрийн хахир байдлыг бодохоор гутрахын дээдээр гутардаг биз.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-28
ene said nar 188000 oorsdo amidrach uzuulhees haa ch hurkushdee gomdmoor ym 100000 nemeh heregtei saidaaaa ta ajilaaa hiilde ajilaa hiij chadku bol ogtsoroocheee ysan hetsvv ymbeee
2022-01-12
Халамжийг ялгаж салгаж хэнд өгөхөгөхгүйээ судлахын оронд авах шаардлагатай хүмүүсээсээ 100төг хасдаг нь үнэхээр буруу шүү
2022-01-12
Иргэн:
ХНХ-н сайд гэж амьдрал мэдэхгүй, ажлаа хийж чадахгүй амьтныг маш яаралтай солимоор байна.
2022-01-10
Зочин:
Халамжийг хасах ёсгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг тэтгэвэрт гартал нь нэмэгдүүлээ.
2022-01-10
Дангх:
яг үнэн. бузрын цэрэнпунцаг, анандбузар нарт 32 тэрбум өгнөгэж ичихгүй хууль баталж байсан хүмүүс шүү дээ
2022-01-10
Халамжийг ялгаж салгаж хэнд өгөхөгөхгүйээ судлахын оронд авах шаардлагатай хүмүүсээсээ 100төг хасдаг нь үнэхээр буруу шүү