Казахстан: Халуун цэгүүдэд дайтаж явсан хэт даврагчид үймээн үүсгэж байна
2022-01-10

Казахстаны Гадаад хэргийн яам гадаадын хэвлэл мэдээллээр гарсан нийтлэлүүдэд хариу өгчээ. Гадаадын хэвлэлүүд Казахстанд үүссэн нөхцөл байдлын талаар "өнгөц дүгнэлт өгч байна" гэж Казахстаны Гадаад хэргийн яам үзсэн байна.

 

Магнистауск муж болон Казахстаны бусад томоохон хотуудад болсон тайван жагсаалын дүнд жагсагчдын шаардлагыг бүрэн биелүүлсэн хэдий ч нөхцөл байдлыг алан хядагч, экстремист, гэмт хэргийн бүлэглэлүүд ашиглан, үймээн үүсгэсэн гэж Казахстаны Гадаад хэргийн яам мэдэгджээ. Тиймээс тус улсад онц байдал зарласан хэмээн онцолсон байна.

 

"Хилийн чанадад бэлтгэгдсэн, сайтар зохион байгуулагдсан алан хядагчдын бүлэг Казахстан руу зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн гэдгийг Алматы болон бусад бүс нутгуудад болсон үйл явдал харууллаа. Урьдчилсан мэдээллээр, халдлага үйлдсэн хүмүүсийн дунд халуун цэгүүдэд хэт даврагч исламын бүлэглэлүүдэд оролцсон этгээдүүд байна. Одоогоор Казахстаны хууль сахиулах байгууллагууд болон Зэвсэгт хүчин гадаадын хэвлэлүүд гуйвуулж байгаа шиг энгийн иргэд рүүгээ биш харин алан хядагчдын эсрэг чиглэсэн ажиллагаа явуулж байна" хэмээн Казахстаны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Казахстанд үүссэн нөхцөл байдлын улмаас тус улсын эрх баригчид Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүсэн, улмаар нөхцөл байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс 2500 орчим энхийг сахиулагч Казахстанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.

Казахстан: 164 хүн амиа алдаж, Үндэсний гашуудлын өдөр зарлав

Г.Бямябасүрэн

Shuud.mn
Сонин хачин