АН-ын бүлгийн хэрүүлд УИХ-ын дарга буруутай боллоо
2022-01-10

УИХ дахь АН-ын бүлгийнхэн хуралдаж чадахгүй байгаа буруугаа УИХ-ын дарга Г.Занданшатар руу чихлээ.

 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд  Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалаас “хөөсөн”. Тэд энэ тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлж, чуулганы хуралдааны үеэр уншиж мэдээлэх, албажуулахыг хүсч буй. Харин УИХ-ын дарга АН-ын гишүүдийг намын асуудлаа намдаа шийдэхийг шаардаж, бичгийг мэдээлэхээс татгалзсан. Үүнээс үүдэн АН-ын бүлгийнхэн УИХ-ын даргыг буруутгаж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын дарга УИХ дахь нам, эвслийг хэвийн горимоор ажиллах нөхцөл бололцоог хангах ёстой. Гэтэл УИХ-ын дарга бидний хүсэлтийг хангаагүй учраас бид дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын даргаас АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг дахин шаардаж байна” хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандахаа хэллээ.

 

 

АН-ыхан хоёр хуваагдсантай адил бүлэг нь ч хагараад байна. Бүлгийн гишүүд дарга Д.Ганбатыгаа огцруулаад байгаа бол Д.Ганбат даргын суудалд хэвээр байгаагаа хэлдэг. АН-ын дарга С.Эрдэнэ  намын бүлэгт ямар нэг томилгоо хийхгүй гэдгээ мэдэгдээд буй юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
buur ichij auxaa bolyson hobshnuud ta naryg xarj bugd xox ineed ny xurch bauna
2022-01-11
АН онигоо, онигоо
2022-01-10
АН, Ан-ын удирдлага, гишүүд хэн ч, юунд ч буруугүй. Бүгд ардчилсан үзэлтэй, Монголын сор болсон хүмүүс. Энэ муу МАН л бүгдэд буруутай. Ганбат, Манбатуудыг хэрэлдүүлээд, лийдэрүүдийг нь шоронд хийгээд, банкуудыг дампууруудаад, Элбэгээ, Бат-үүлээс эхлээд бүгдийг хөрөнгөжүүлээд, дараа нь хэрэлдүүлээд байгаа нь МАН шүү...кх кх кх
2022-01-10