АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 60 саяыг давлаа
2022-01-10

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвары батлагдсан нийт тохиолдол 60 саяыг давжээ. Энэ талаар нэгдүгээр сарын есний өдөр Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурдсан байна. 

 

Тодруулбал, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш COVID-19-ийн 60 062 077 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ халдварын хүндрэлийн улмаас 837 504 хүн нас барсан байна.

 

Энэ улсад сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь омикрон штаммтай холбоотой гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн юм. 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойш омикрон штамм АНУ-д давамгайлж байгаа аж. Тэр дундаа зүүн өмнөд бүс нутгуудад илэрсэн халдваруудын 90 орчим хувь нь омикрон штаммаар үүсгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин