Лукашенко: Хэт даврагчид Казахстанд эргэлт хийхийг оролдсон
2022-01-10

Казахстанд хэт даврагчид үндсэн хуулийн эсрэг эргэлт хийж, тус улсын улс төрийн системийг өөрчлөхийн тулд дайн дэгдээхийг оролдсон гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үзэж байгаа гэнэ. Энэ талаараа тэрбээр Казахстаны Ерөнхийлөгч Касым -Жомарт Токаевд илгээсэн эмгэнэлийн цахилгаан утсандаа өгүүлжээ.

 

"Олон хүний амь насыг авч одсон, гэмт бүлэглэл зохион байгуулж танай улс руу хийсэн халдлага нь олон улсын терроризм дэлхий дахинаа учруулж буй аймшигт аюул заналыг бидэнд дахин харууллаа. Хэт даврагчдын зорилго нь олон үндэстэн ястан бүхий Казахстаныг тогтворгүй болгох, үймээн дэгдээх, үндсэн хуулийн эсрэг эргэлт хийх болон улс төрийн системийг өөрчлөхийн тулд ахан дүүсээ хядах дайн дэгдээх явдал байсан гэдэг нь илт" хэмээн Александр Лукашенко эмгэнэлийн цахилгаан утсандаа онцолжээ.

 

"Беларусийн ард түмэн ах дүү Казахстан улсад болж буй эмгэнэлт явдлуудыг сэтгэл түгшин хүлээж авсан" хэмээн Лукашенко цохон тэмдэглэсэн байна. Мөн "Беларусь ийм сорилттой нүүр тулгарч байсан, тиймээс үүссэн нөхцөл байдал хэр хүнд байгаа, удирдлагын мөрөн дээр байгаа улс орны хувь тавилангийн төлөөх асар их хариуцлагыг ойлгож байгаа" хэмээн Лукашенко мэдэгджээ. 

 

Казахстаны эмх замбараагүй байдал 

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарчээ.

 

Эмх замбараагүй байдлын үеэр 20 гаруй хууль сахиулагч амиа алдсан бөгөөд тэдний хоёрынх нь толгойг тасдан хаясан байсныг олсон байна. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. Үймээний үеэр нийтдээ 164 хүн амиа алдсан гэж нэгдүгээр сарын есний өдөр Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрийг Казахстанд гашуудлын өдөр болгон зарлажээ.

 

Нэгэнт л Казахстаны эрх баригчид эсэргүүцэгчид дунд нь алан хядагчид байна гэсэн байр суурин дээр бат зогссон тул цагдаагийнхан зэвсэгтэй хүмүүст анхааруулга өгч, зэвсгээ хаяхгүй бол буудна гэж анхааруулж байсан бол нэгдүгээр сарын долооны өдөр Токаев "алан хядагчдыг анхааруулга өгөлгүй шууд бууд" гэсэн тушаал өгчээ. 

 

Одоо энэ улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ байгууллагад Казахстан улс гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсноор нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Оросын цэргүүд Казахстаныг зорьсон юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Бака:
Энэ Путин Лукшэнко Назарбай мэтийн хулгайчууд насаара хаан суух ёстой гж боддог бхаа
2022-01-11
Арабын орнуудын “хувьсгал”, Украина, Белорус, Монгол 2008.07.01 бүгд газрын баялагийн төлөө, нөлөө үзүүлэх АНУ, ЕХ, Оросын геополитикийн тэмцлийн үр дагавар… илт
2022-01-10
Лука дурак. Өөрөө дараагынх нь шд
2022-01-10
Даварсан хулгайч нарыг гудамжинд нам буудах нь зөв.Шоронгүй төр засаггүй улс орон байна уу? Хүний эрх нэрээр халхавчилсан,бусдын хөлсний нохойнууд байгаа.
2022-01-10
Яг тийм.айсандаа болоод хуцаж байх шмв дээ энэ дарангуйлагч. Удахгүй нохой шиг гудамжинд буудуулахаа мэдэж байгаа муу хүүр
2022-01-10
Болд:
Лукашенко ийм мэдэгдэл хийх ёстой Өөрөө бас айдастай байгаа нөхөрлдөө Энэ хуучин Станы хэдэн дарангуйлагч нар тун удахгүй унана
2022-01-10