Хятадын Цагаан хэрмийн нэг хэсэг нуржээ
2022-01-10

Цинхай мужид болсон газар хөдлөлтийн улмаас Хятадын Цагаан хэрмийн хоёр метр орчим урттай хэсэг нурсан талаар Глобал таймс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтоос 100 метр орчим зайд байх Ганьшу мужийн Шаньданд байх хэсэг нурсан байна. Цагаан хэрмийн энэ хэсгийг Мин гүрний /1368-1644 он/ үед байгуулсан аж. Одоогоор хэрмийн нурсан хэсгийг сэргээн босгох ажил явагдаж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, Хятадад 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт нэгдүгээр сарын наймны өдөр болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Жиньчан хотоос 94 км зайд, 10 километрийн гүнд байсан гэнэ. Газар хөдлөлтийн улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин