Казахстанд саатуулагдсан Киргизийн хөгжимчнийг суллажээ
2022-01-10 17:00

Казахстанд эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр саатуулагдсан Киргизийн хөгжимчин  Викрам Рузахуновыг суллажээ. Энэ талаар Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооноос авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлсэн байна. 

 

"Викрам Рузахуновыг сулласан. Одоогоор түүнийг эх оронд нь буцаах асуудлыг шийдвэрлэж байна" хэмээн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Казахстаны эрх баригчид тус улсад үүссэн эмх замбараагүй байдлыг алан хядагчид өдөөсөн хэмээн мэдэгдэж, "гадны хүч" оролцсон гэдгийг нотлох гэж Казахстаны төрийн сувгаар  "гадаадаас ирж эмх замбараагүй байдал үүсгэхэд оролцсон" гэх хүнийг харуулсан дүрс бичлэг цацсан юм. Гэтэл "алан хядагч" гэж сэжиглэгдэж буй энэ хүн үнэндээ Киргизээс ирсэн жааз хөгжимчин Викрам Рузахунов байсан.  Тэрбээр аялан тоглолтоор Казахстанд ирсэн бөгөөд мөргөлдөөн эхэлсний дараа сураггүй болсон гэнэ. 

 

Энэ мэдээлэл гарсны дараа  Киргизийн тусгай албаныхан "алан хядагч" гэж баривчлагдсан хөгжимчнийг "энгийн иргэн" хэмээсэн бол Киргизийн Гадаад хэргийн яам энэ үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар Алматы хотод баривчлагдсан хөгжимчин Викрам Рузахуновыг нэн даруй суллахыг уриалж байв. Түүнчлэн Киргизийн иргэнийг тамалсан хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Киргизийн Хуульзүйн яам Казахстаны Ерөнхий прокурорын газраас шаардсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
Зочин:
Токаев хөгжимөө үүрээд явж байсан гадаад иргэнийг буу үүрээд явж байгаа гадаадын террорист гэж андуурсан бололтой.Бас нэг дарангуйлагч бололтой
2022-01-10
зочин:
Tэнэг Tоkaeв ингэж л хөглөнө л дөө... Xөгжимчинийг гаднаас ирсэн хэт даврагч болгоод наасан..
2022-01-10