А.Ариунзаяа: Урт хугацааны групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа
2022-01-10 16:24

 

Урт хугацааны групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна.

 

Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталсан. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг тусгасан.

 

Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,314 хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана. Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13.506 хүүхдийг хамруулж 31,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан" гэж бичжээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Цэцэгмаа Шагдарсүрэн:
Он сар өдөр тушаалын дугаар номер хэд вэ
2022-01-14
Сэтгэцийн онштой хүмүүсийг байн байн хуралаар оруулдагаа болих хэрэгтэй
2022-01-14
irgen:
setgets, harvalt geed geed oyun uhaanaa aldsan humuus100% asargaand baidag jil bur sungalt geed tamlahaa bolison gej naidiya
2022-01-14
Саруул:
Улсад 30аас дээш жил ажиллсан иргэдийг 50, 55 тай тэтгэвэрт гарч болох сонголттой заалтыг шинэ хуулиндаа нэмж оруулмаар бн
2022-01-14
Tetgberee nemeechde saida ahmaduud chini hetsuudle
2022-01-14
Zoljargal:
Torolhiin tvnhni baga zergin oorchlolttoi edegrehgvi onshtoi gvrvpd baij baigaad zaalt baihgvi gesen shaltgaanaar hasaj boldog ym uu
2022-01-14
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12