ДЭМБ: Цар тахал дуусах найдвар харагдаж байна

Цар тахлын төгсгөл тун дөхсөн, гэхдээ омикрон штаммаас үүдэлтэйгээр ойрын гурван сар нөхцөл байдал тун хүнд байх гэнэ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай элч Дэвид Наборро Скай Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
"Тахлын төгсгөл нэг их хол биш гэдгийг харж байна. Гэхдээ түүнээс өмнө бид хэдэнтээ халдварын дэгдэлттэй нүүр тулна" хэмээн Наборро өгүүлжээ.
Түүний өгүүлснээр вирус мутацид орсон хэвээр байгаа тул шинээр штаммууд үүсэхийг үгүйсгэх аргагүй гэнэ. Өдгөө дэлхийн бүх улс орон хатуу хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй, учир нь ингэснээр эдийн засагт хүндээр нөлөөлөх тул улс төрчдийн өмнө хүндхэн сонголт тулгараад байгааг онцолжээ. Набаррогийн өгүүлснээр, коронавирусийн өвчлөлийн хүнд үе дор хаяж ойрын гурван сар үргэлжлэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ