Токаев: Үймээнд Афганистан, Ойрх Дорнодоос ирсэн дайчид оролцсон
2022-01-11

Казахстанд болсон эмх замбараагүй байдалд Төв Азийн зарим орнууд болон Ойрх Дорнодоос ирсэн дайчид оролцсон гэнэ. Энэ талаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Европын зөвлөлийн дарга Шарль Мишельтэй ярилцахдаа өгүүлжээ. Мишель, Токаев нар цахимаар уулзалт зохион байгуулсан гэж Токаевын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Казахстанд болсон үйл явдал нь "алан хядах халдлага байсан гэдэгт ямар ч эргэлзээгүй" хэмээн Токаев онцолсон байна. Токаевын өгүүлснээр Казахстаны эсрэг түрэмгийлэл сайтар зохион байгуулагдсан, Афганистан зэрэг Төв Азийн орнууд болон Ойрх Дорнодоос ирсэн дайчид оролцсон гэнэ.

 

"Цаашлаад эрх мэдлийг булаан авах зорилгоор манай улсын нутаг дэвсгэр дээр үймээн самуун үүсгэх зорилготой байсан. Тиймээс ч Казахстанд терроризмын эсрэг ажиллагааг эхлүүлсэн юм" хэмээн Токаев мэдэгджээ.

 

"Алан хядагчдын үйлдэл"-ээс болж хууль сахиулах байгууллагын ажилтнууд, энгийн оршин суугчдын амь нас эрсдэн, бизнесийн салбарын 1300 орчим объект сүйдсэн, 100 гаруй худалдааны төв, банк руу дайрч, 500 цагдаагийн машиныг шатаасан гэж Казахстаны Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Урьдчилсан тооцооллоор эдийн засгийн хохирол 2-3 тэрбум долларт хүрч болзошгүй гэнэ.

 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчдын тухайд эдгээр цэргүүд цэргийн ажиллагаанд оролцохгүй гэж Токаев мэдэгджээ.

 

"Тэдний гол зорилго нь Алматы болон Казахстаны нийслэл дэх стратегийн объектуудыг хамгаалахад оршино" хэмээн Казахстаны Ерөнхийлөгч онцолсон байна.

 

Мөн энэхүү энхийг сахиулагчдын тусламж нь хүчний байгууллагынхан алан хядагчдыг эсэргүүцэх боломж олгосон бөгөөд энхийг сахиулагчид "нөхцөл байдал бүрэн тогтворжих хүртэл" Казахстанд байна хэмээн мэдэгджээ.

 

Эмх замбараагүй байдал 

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан. Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Эмх замбараагүй байдлын үеэр 20 гаруй хууль сахиулагч амиа алдсан бөгөөд тэдний хоёрынх нь толгойг тасдан хаясан байсныг олсон байна. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. Үймээний үеэр нийтдээ 164 хүн амиа алдсан гэж нэгдүгээр сарын есний өдөр Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрийг Казахстанд гашуудлын өдөр болгон зарласан.

 

Одоо энэ улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ байгууллагад Казахстан улс гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээж, өдгөө энхийг сахиулагчид гол объектуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
Асуулт:
Барууныхан гэж анх хэлсэн, тэр чинь хаана байна
2022-01-11
Токаeв гэж урвагч улсаа газрын хөрснөөс арчиж үндэстнээ доромжиллоо доо. Казакууд хэдэн үeэрээ хичнээн хүний амиар энэ урвалтын төлөөсийг хийжийг харах үлдлээ. Казакстан улс алга болж Оростан улс үүсжэө.
2022-01-11
Хуцдаг казак өвгөн бэ. Наза та 2 ын дарангуйлалыг эсэргүүцсэн ард түмний олон жилийн бухимдал ил гарсан нь ийм байдалд хүргэсэн шүү хөгшөөөөн
2022-01-11
Ард түмэн чинь үнэнээ хэлэхээр боссон Өмнөөс нь ерөнхийлөгч нь буудсан бх
2022-01-11
ха ха ха тэгээд баримт нь бна уу нэг ч гэсэн афган хүнийг баривчилсан юм уу
2022-01-11