Туршилтын тээвэр өнөөдөр эхэлнэ

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлж байна.
Тодруулбал, энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд бараа, чингэлэг төвлөрч байгаа. Манай улсын 7000 орчим жолооч 0 цэгээс бараа бүтээгдэхүүнээ татан авна. Гэхдээ БНХАУ-ын талаас жолоочдоо халдвар хамгааллын дэглэм сахиулж чадвал Эрээний гаалийн хашаанаас барааг чинь байнгын 0 цэг рүү тээвэрлэлт хийе гэсэн. Энэ ямар ч боломжгүй. Учир нь Замын-Үүдэд маш олон жолооч коронавирусийн халдвар тараасан гээд тээвэрлэлтийн асуудал хүндэрсэн.
Засгийн газар 0 цэгээс цааш үнэ төлбөргүй, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа жолооч, албан хаагчид 0 цэгээс вакуумжуулалтаас чингэлэг тээврийг дамжуулан Замын-Үүдэд буулгана. Ингээд Улаанбаатар хот руу 7000-уулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөх нөхцөлийг бүрдүүлнэ. Маргаашаас энэхүү тээврийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Нэг зуун хүн 14 хоногт ажиллаж тусгаарлагдаад, дараагийн 14 хоногт дахин зуун хүн ажиллах байдлаар зохицуулна" гэж мэдээлсэн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ