Д.Нарангэрэл: Омикроныг улирлын томуутай адилтгаж болохгүй
2022-01-11 11:17

 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл Омикрон хувилбарын талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр, "Омикроныг улирлын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна , 5 хоногт эдгэнэ гэж байна. Бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь зүрх, бөөр , элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй. Омикрон суурь өвчнийг нь бариад л авна. Юун 5 хоног. 5 жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэнч хэлж мэдэхгүй. Ковидын дараах эмгэг гэж гадны судлаачид анхааруулаад л байна. Жаахан хөрсөн дээрээ буугаад зоригтойхон хүний нягтрал, бөөгнөрлөө бууруулмаар байна. Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэх мэт. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе" гэж бичжээ.

 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
ард түмэн:
хөл хориогоо тогтоо ард түмнээсээ айдаг төр гэж байх хэрэггүй
2022-01-11
ард түмэн:
5-11 насны хүүхдүүдээ хичээлийг нь эхлүүлэхээ больё давалгаа дуустал
2022-01-11
Зочин:
Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэм хэрэгжүүлж гэр гэртээ шинэ оноо угтья
2022-01-11
Иргэн:
Одоо энэ зугаалга цэнгээн, баяр ёслол, одон модон, урлагийн тоглолт, бөхийн барилгаан, цагаан сар мараа зохистой хэмжээнд нь хумихгүй бол цагаан сарын дараа бүх нислэг цуцлагдаад, хилээр оруулж гаргах юмгүй болоод жинхэнэ утгаараа гамшиг болж дэлхийн шившиг болцгооно шүү. Өдөртөө 10,000 илрэхэд тэгээд л дуусаа даа…
2022-01-11
зочин:
Хятадууд яагаад нэг ч гэсэн хүн халдвар авхуулахгүй төлөө ажиллаж байгаа бэ гэхээр ковидын дараах эмгэгийг сайн ойлгосон учир тэгэж байгаа гэж ойлгогдож байгаа шүү. Эрх баригчидаа!!!!!!!!!
2022-01-11